Хөрөнгө оруулалт татах бэлтгэл
Урьдчилсан баталгаа
Олон хөрөнгө оруулагч SEIS эсвэл EIS-ийн татварын давуу талыг авах боломжтой эсэхийг батлахын тулд HMRC-ээс урьдчилсан баталгаатай компанид илүү итгэдэг. Энэ нь хөрөнгө оруулалт нь татварын хөнгөлөлтөд хамрагдана гэдгийг нотлон, хөрөнгө оруулагчийн эрсдэлийг бууруулдаг.
Хөрөнгө оруулалт — боломж ба эрсдэл
Бизнесэд мөнгө хийх гэдэг чинь аз туршихтай адил. Хөрөнгө оруулагчийн зүгээс эрсдэлийг багасгах ямар ч давуу тал чухал.
SEIS (Seed Enterprise Investment Scheme) ба
EIS (Enterprise Investment Scheme) нь засгийн газраас баталсан татварын хөнгөлөлтийн хөтөлбөрүүд бөгөөд:
-
Хөрөнгө оруулагчийн орлогын татвар
-
Хөрөнгийн өсөлтийн татвар
-
Болзошгүй алдагдлын эрсдэлийг
бага болгодог учраас эрт үеийн, өндөр эрсдэлтэй бизнесүүдэд хөрөнгө оруулах сонирхлыг нэмдэг.
Advance Assurance авах нь хөрөнгө оруулагчдад танай бизнес эдгээр хөнгөлөлтөд урьдчилан тэнцэх магадлалтай гэдгийг харуулдаг.
SEIS Advance Assurance — шаардагдах баримтууд
HMRC-д SEIS Advance Assurance авахын тулд дараах материалууд шаардлагатай:
-
SEIS(AA) маягт – эсвэл SEIS/EIS хамтарсан маягт
-
Бизнес төлөвлөгөө ба санхүүгийн төсөөлөл – зорилго, өсөлт, хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах зэргийг тайлагнана
-
Тайлбар бичиг / Cover Letter – яагаад тэнцэж байгаа талаарх үндэслэл
-
Сүүлийн санхүүгийн тайлан (байвал)
-
Cap Table – хөрөнгө оруулалтын өмнөх ба дараах хувьцааны бүтэц
-
Дүрэм, гэрээ – Articles of Association
-
Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл
-
Хөрөнгө оруулалтын мэдээлэл – ямар хэмжээний хөрөнгө татах, мөнгийг юунд ашиглах
-
Хөрөнгө оруулагчийн сонирхлыг нотлох баримт (заавал биш)


EIS Advance Assurance — Шаардагдах баримтууд
Ихэвчлэн SEIS-ийн лимит ашиглагдсаны дараа эсвэл томоохон хөрөнгө оруулалт татах үед хэрэглэнэ.
Шаардлагатай материал:
-
EIS(AA) маягт – эсвэл SEIS/EIS хамтарсан маягт
-
Бизнес төлөвлөгөө ба санхүүгийн төсөөлөл – хөрөнгөөр хийх үйл ажиллагааг задалж тайлбарласан
-
Cover Letter
-
Сүүлийн санхүүгийн тайлангууд
-
Хувьцааны бүтэц (өмнө/дараа)
-
Articles of Association
-
Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл
-
Хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй – татах хөрөнгийн хэмжээ, хувьцааны үнэ, хөрөнгө оруулагчийн авах хөнгөлөлт
-
Хөрөнгө оруулагчдын сонирхлын нотолгоо (заавал биш)
Түгээмэл асуултууд
Advance Assurance гэж юу вэ?
Advance Assurance
Заавал хэрэгтэй юу?
Хуулийн шаардлага биш.
Гэхдээ ихэнх хөрөнгө оруулагч урьдчилсан баталгаагүй бол хөрөнгө оруулалт хийхгүй.
Хугацаа нь
Ихэвчлэн 4–6 долоо хоног, гэхдээ материал дутуу бол удааширна.
Advance Assurance ба Compliance Statement хоорондын ялгаа?
-
Advance Assurance — хөрөнгө оруулалтаас өмнө авдаг урьдчилсан баталгаа
-
Compliance Statement — хөрөнгө оруулалт орсны дараа хөрөнгө оруулагч татварын хөнгөлөлт авахын тулд илгээдэг баталгаажуулалт
SEIS ба EIS-ийг зэрэг хүсэж болох уу?
Тийм. Хос маягт бий.
Баталгаажуулалт нь баталгаатай юу?
Үгүй. Бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвөөс хамаарна. Алдаа, дутуу материал байвал татгалзана.
Татгалзвал дахин хүсэж болох уу?
Тийм, алдаагаа засаж дахин гаргаж болно.