Зөвлөх үйлчилгээ
Өсөлтийн төлөвлөлт
Нэрнээс нь харахад л ойлгомжтой. Танай бизнес өсөлтийн үе шатанд орж эхэлж байгаа бол энэ боломжийг бүрэн ашиглаж, эрсдэлээс зайлсхийх нь маш чухал. Харин энэ бүхний гол түлхүүр нь — төлөвлөлт.
Бид олон бизнес харж ажилладаг —
Зарим нь удирдлагын тайлангүй,
зарим нь бол хэт нарийн, маш мэргэжлийн харагдах олон хуудас тайлантай.
Гэхдээ аль аль тохиолдолд асуудал нь нийтлэг:
Шийдвэр гаргагчид өөрт нь хэрэгтэй мэдээллийг хурдан, ойлгомжтойгоор авч чаддаггүй.
Тиймээс бид эхлээд танай бизнесийг судална:
Та яг юуг зорьж байна? Юу мэдэхийг хүсэж байна? Юунд эргэлзэж байна?
Дараа нь бид танд хариулж чадах асуултуудыг тодруулж өгнө, жишээлбэл:
-
Энэ жил аль ажил над ашиг авчирсан бэ? Бас яаж ийм ажлыг илүү их авах вэ?
-
Хэзээ илүү ажилтан авах нь зөв бэ?
-
Мөнгөн урсгал хэзээ дуусах эрсдэлтэй вэ?
-
Хэдэн төрлийн нөөц (inventory) хадгалах ёстой вэ?
-
Хэрэглэгчдэд хэдий хэмжээний зээл (credit) өгөх нь эрүүл вэ?
-
Миний break-even болон burn rate хэд вэ?
Бид танай гол үзүүлэлтүүдийг тодруулж өгнө
Бидэнд танд хамгийн чухал зүйлсийг тодорхойлох чадвар бий.
Тэдгээрийг яаж хянах, яаж хэмжих, яаж тайлагнах системийг санал болгоно.
Манай тайлангууд:
-
Хуудас дараалсан тоон мэдээлэл биш
-
Харин ойлгоход хялбар, харааны төвшинд боловсруулсан,
-
Шийдвэр гаргахад шууд хэрэг болох visual report хэлбэртэй
Ялангуяа креатив хүмүүст зураглалтай мэдээлэл хурдан ухаалаг шийдвэр гаргахад их тустай.