+9767710 8904 hello@hm.finance
Харамч хүн хоёр дахин илүү төлнө
Ганболд захирал ресторандаа шинэ систем нэвтрүүлэхээр шийдсэн тэр өдөр өөрийгөө тун ухаалаг алхам хийж байна гэж бодсон, учир нь бизнес нь тэлж, орлого өсөж, салбар нэмэгдэхийн хэрээр бүхнийг “автомат” болгож, хүний алдааг багасгаж, ашиг нэмэх цаг ирсэн гэж итгэсэн бөгөөд тэр үнэтэй, зах зээл дээрх хамгийн “супер” гэж сурталчлагдсан системийг авч, лицензийг нь бүрэн төлж, ажилчдаа онлайн сургалтанд суулгаж, дэлгэцэн дээр гялалзах график, тайлангуудыг хараад одоо бүх зүйл цэгцэрнэ гэж тайвширсан ч бодит амьдрал программын интерфэйс дээр биш гал тогооны халуун уур, агуулахын чийгтэй шалан дээр, зааланд гүйх зөөгчийн гар дээр өрнөдгийг тэр тооцоогүй байлаа.
Ерөнхий тогооч сургалтад суусан ч жороо хуучин зуршлаараа “амталж” өөрчилсөөр, норм батлагдаагүй хэвээр үлдэж, менежер борлуулалтаа өсгөх гэж системээс гадуур хөнгөлөлт амласаар, бармен хэмжээсээ нүдээрээ тааруулсаар, нярав бүртгэлээ хийсэн ч орлого, зарлагын баталгаажуулалтын дэг журам тогтоогүй тул агуулахын үлдэгдэл бодит байдалтай нийцэхгүй хэвээр үргэлжилж, санхүү гүйлгээг татаж, тайлан гаргаж, тооллого хийсэн ч тэр тайлан нь зөвхөн өнгөрсөн хугацааны зураг байснаас биш ирээдүйн шийдвэр гаргах компас болж чадсангүй.
Сарын эцэст Ганболд ширээн дээрээ суугаа, дэлгэцэн дээр орлого харагдана, зардал харагдана, гэхдээ ашиг тодорхой биш, мөнгөн урсгал шахалттай, агуулахын зөрүү тайлбаргүй, татварын эрсдэл нуугдмал хэвээр, тэгэхэд тэр өөрийн эрхгүй “программ буруу байна” гэж дүгнэсэн ч үнэндээ программ буруу биш, оролцоо сул, процесс зураглагдаагүй, хариуцлагын цэг тодорхойлогдоогүй, удирдсан логик огт байгаагүй юм.
Систем гэдэг лиценз биш, систем гэдэг гал тогооны технологийн картыг мөнгөн урсгалтай холбох гүүр, агуулахын оролт, гаралтыг ашигтай уялдуулах механизм, борлуулалтын урамшууллыг бодит ашгийн логиктой нийцүүлэх хяналтын сүлжээ гэдгийг тэр хожим ойлгосон бөгөөд энэ бүхнийг ерөнхий тогооч дангаараа, менежер ганцаараа, нярав тусдаа, санхүү өөрийнхөөрөө хийж чадахгүй, тэд бүгд оролцох ёстой ч хэн нэгэн мэргэжлийн түвшинд тэднийг нэг хэл дээр ярьж, нэг логикт оруулж, нэг зорилгын дор чиглүүлэхгүй бол систем амилдаггүй аж.
Санхүү татварын мэргэжлийн баг ирэхэд тэд программын товчлуур заагаагүй, харин процессийг задлан асууж, “ашиг хаанаас ургаж байна, алдагдал хаанаас гоожиж байна, нормын зөрүү хэдэн төгрөгийн нөлөөтэй байна, үлдэгдлийн алдаа мөнгөн урсгалд яаж тусаж байна, татварын эрсдэл хаана нуугдаж байна” гэж асууж, хариуцлагын цэгүүдийг тогтоож, баталгаажуулалтын шат дамжлагыг тодорхойлж, тайланг тооны жагсаалт биш захирлын шийдвэрийн хэрэгсэл болгож өөрчилсөн бөгөөд 14 хоногийн хатуу мөрдөлт, 30 хоногийн сахилга, 90 хоногийн дараа л анх удаа тайлан бодит амьдралтай нийцэж эхэлсэн юм.
Тэр үед Ганболд анх удаа тоонуудыг хараад айдас биш итгэл мэдэрч, ашиг хаанаас ургаж байгааг, алдагдал хаанаас гоожиж байсныг, мөнгө яагаад дутагддаг байсныг ойлгож, хамгийн энгийн үнэнийг хүлээн зөвшөөрсөн нь “харамч хүн эхэндээ бага төлдөг ч дараа нь хоёр дахин илүү төлдөг” гэсэн үнэн байлаа, учир нь тэр эхэндээ зөвлөх авахгүй “хэмнэсэн”, процесс зураглуулахгүй “яарсан”, удирдлагын логикт мөнгө төлөхгүй “хэмнэсэн” ч дараа нь систем зассан, бүртгэл зассан, татварын зөрчил зассан, алдагдлаа нөхсөн, ингэж эхний хэмнэлт нь дараагийн давхар зардал болон буцаж ирсэн юм.
Тэр эцэст нь ойлгосон нь систем худалдаж авна гэдэг удирдлага худалдаж авч байна гэсэн үг биш, системийг баг нэвтрүүлдэг ч багийг мэргэжлийн удирдлага чиглүүлж байж л цэгцэрдэг, лиценз үнэтэй байж болно, харин удирдлагагүй систем хамгийн үнэтэй, учир нь тэр захирлыг шийдвэргүй үлдээж, тоонуудыг ойлгомжгүй болгож, ашигтай мэт харагдах атлаа мөнгөгүй байлгадаг бөгөөд жинхэнэ хэмнэлт бол мөнгө бага төлөхөд биш, алдааг урьдчилж зогсоох удирдлагад төлөхөд оршдог гэдгийг тэр хожим, нэлээд үнэтэйгээр ойлгосон билээ.