Ашиг байна, мөнгө алга
Өглөөний 09:17-д Ганболд банкны апп аа нээгээд дансны үлдэгдлээ харав, дахин нэг удаа refresh хийлээ, тоо огт хөдөлсөнгүй, 3,842,115 төгрөг гэсэн бичиг яг хэвээрээ, энэ бол түүний компанийн данс, түүний гарын үсэг, түүний өөрөө удирддаг мөнгө, нягтлан байхгүй, орлого орж ирэхэд хэн нэгэн шалгадаггүй, зардал гарахад хэн нэгэн асуудаггүй, бүх гүйлгээ түүний утсаар, түүний шийдвэрээр л явдаг, тиймээс өмнө нь тэр “би дансаа өөрөө барьж байхад хэн ч хуурахгүй” гэж итгэдэг байсан, гэтэл өчигдөр орой санхүүгийн зөвлөх компаниас ирсэн тайлан өөр түүх ярьж байлаа, цэвэр ашиг 186,400,000 төгрөг, Ганболд тайланг дахин нээж харна, орлогын тайлан, баланс, бүгд логиктой, цэгцтэй, мэргэжлийн, алдаагүй, харин бодит байдал нь банкны апп дээрх гуравхан сая, тэр цонхоор харлаа, зогсоолд нь хар өнгийн, шинэхэн 600 лексус чимээгүйхэн зогсож байв, ашигтай жил хааж байна гэсэн итгэл дунд, олон жил өөрийгөө шахаж явсны эцэст өөртөө өгсөн шагнал, тэр мөчид зөв санагдсан шийдвэр, ашиг тайлан дээр байсан, машин зогсоолд байсан, харин мөнгө дансанд байсангүй, тэр энэ хоёрын хоорондын зөрүүг анх удаа ингэж тод харж байлаа, “намайг хэн нэгэн хуурч байна уу, эсвэл би өөрөө мөнгийг анзааралгүй удирдаж байна уу” гэсэн асуулт толгойд нь орж ирэв, ингэж бодсоор тэр санхүүгийн зөвлөхтэй уулзах цаг товлосон юм.
Санхүүгийн зөвлөх компанийн оффист Ганболд тоо тайлбарлуулахаар ирээгүй, тэр ганцхан асуулттай байсан, ашиг хаачив, Саруул кофе аягалж өгөөд дэвтрээ нээж, ганцхан үг бичлээ, авлага, та борлуулалт хийсэн үү гэж асуухад Ганболд хийсэн гэж хариулна, нэхэмжлэл явуулсан уу гэхэд явуулсан гэв, харин мөнгө нь хаана байна гэхэд дуугүй болов, дэлгэц дээр нэг тоо тодорч харагдав, 214,000,000 төгрөг, энэ бол таны ашиг гэж Саруул хэлэв, гэхдээ орж ирээгүй ашиг, Ганболд энэ мөчид нэг зүйлийг ойлголоо, тэр борлуулалтыг ялалт гэж бодож явжээ, харин үнэндээ борлуулалт бол ялалт биш, зүгээр л амлалт байж, борлуулалт хийгдсэн, орлого тайланд орсон, ашиг гарсан, харин мөнгө дансанд ороогүй, тэр ирээгүй мөнгөөр аль хэдийн шийдвэр гаргасан байжээ, бодолд нь 600 лексус дахин орж ирэв, тэр машиныг авахдаа “манайх ашигтай” гэж өөртөө хэлсэн, гэтэл тэр ашиг нь банкны дансанд биш, өөр хүний дансанд, өөр хүний аманд явж байсан юм байна.
Дараагийн өглөө Ганболд оффистоо эрт ирсэн ч компьютерээ асаасангүй, ширээн дээрх лексусын түлхүүрийг харж суулаа, Саруул түүнээс энэ удаа тайлан нээгээгүй, ганцхан асуулт асуув, та энэ машиныг яагаад авсан бэ, ашигтай жил байсан, өөрийгөө урамшуулах хэрэгтэй санагдсан гэж Ганболд бодолгүй хариуллаа, Саруул толгой дохин, та буруу зүйл хийгээгүй, харин процессгүй зүйл хийсэн гэж хэлэв, дэвтэр дээр гурван үг бичигдэв, ашиг, шийдвэр, мөнгө, ашиг бол тайлан дээр гарч ирдэг дохио, харин та түүнийг бэлэн мөнгө гэж андуурсан, ашиг гарсан, мөнгө орж ирээгүй, том шийдвэр гарсан, энэ гурвын дунд хоосон завсар үүссэн, энэ машин танд нэр төр өгнө, харин компанид тань мөнгө авчрахгүй, тэр мөчид Ганболд анх удаа өөрөөсөө асуув, би бизнесээ унаж явна уу, эсвэл бизнес намайг тэжээж байна уу, асуултын хариу нь гадаа зогсож буй машинд бус, банкны апп дээрх тоонд байлаа, тэр ойлгосон байв, ашиг бол бардамнал биш, ашиг бол хариуцлага, харин захирлын шийдвэр мөнгийг бий болгодог ч, мөнгийг алга болгодог ч юм байна, тэр лексусын түлхүүрийг авалгүй, дэвтэр авч суув, тэр өдөр машин хөдөлсөнгүй, харин сэтгэлгээ нь хөдөлж эхэлсэн байлаа.
Үргэлжлэл бий...